ВИДЕО: Снукер биллиардын "English Open" тэмцээний эхний тойрог

 

72726901 10156352192157062 4006728050740822016 o 01

Тэмцээнд дэлхийн шилдэг 128 тамирчин цуглаад байгаа ба эхний тойргийн тоглолт сонирхолтой тоглолтуудаар дүүрэн байлаа. Тодруулбал:

  • Дэлхийн чансааг тэргүүлэгч Жадд Трамп энэ жил тун "өнгөтэй" байгаагаа илтгэн 2002 оны дэлхийн аварга хашир туршлагатай Петр Эбдонг 4:0 харьцаагаар буулган авч хоёрдугаар шатанд шалгарлаа. 
  • Дэлхийн чансааны 2-т эрэмбэлэгдэж буй Ронни О Сулливан чансаа доогуур Жэми О Нойлтой эхний хоёр тоглолтод дараалан хожигдож улмаар нөхөж 4:3 харьцаагаар хожин дараагийн шатанд шалгарлаа. 
  • Дэлхийн гурван удаагийн аварга Марк Селби мөн чансаа доогуур Барры Пинчестэд мөн эхний хоёр тоглолтдоо дараалан хожигдсоны дараа нөхөж 4:2 харьцаагаар буулган авсан байна. 
  • Харин чансаа өндөртэй тамирчид болох Али Картер, Дин Жунхуй нар эхний тойрогт хожигдон тэмцээнээ дуусгалаа. 

72726901 10156352192157062 4006728050740822016 o

Снукер биллиард сонирхогчдодоо Пуужин хочит Ронни О Сулливан Жэми О Нойлтой тоглосон тоглолтын бичлэгийг толилуулж байна. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.