Хүүгээ алдсан гэж бодож байсан ч 30 жилийн дараа олов

 

АНУ-ын Калифорни мужийн иргэн Тина Бежерано 17 настай байхдаа төржээ. Гэвч түүнийг төрсний маргааш эмч нар хүү гарсан ч, эхээс мэндлээд 15 минутын дараа амьсгал хураасан гэх гунигт мэдээг дуулгасан байна.

Уг мэдээ Бежараногийн хувьд маш хүнд цохилт болж, хүүхдээ алдсан гэдэгт итгэсэн ч жил бүр төрсөн өдрийг нь тэмдэглэж сэтгэлдээ гүн шархалжээ.

Үүнээс хойш 30 орчим жилийн дараа 29 настай Кристин гэх залуугаас зурвас ирсэн байна. .

Кристин төрснөөсөө хойш тав хоногийн дараа өргүүлж сайн айлд очсон байна. Тэр Лас Вегаст өсч том болон төрүүлсэн ээж нь түүнд хичнээн их хайртай, жил бүр төрсөн өдрийг нь тэмдэглэж ирснийг огт мэдэлгүй өнгөрчээ. Бежерано түүнийг хараад өөрийн эрхгүй уйлсан тухайгаа ярьжээ.

 

7484dd6c 33fd 43f8 9422 3a337e9c20ff large16x9 IMG 2208

 

Бежераногийн нөхөр Эрик Гардере Кристиний төрсөн аав биш боловч түүнийг өөрийн хүү мэт хайрлаж, хүлээж авсан байна. Кристинийг төрснөөс хойш хэдэн сарын дараа ээжтэй нь гэр бүл болжээ. Кристин ч мөн Гардерег ааваа гэж дуудан, өглөө бүр зурвас илгээдэг аж.

 

MGbzM5N0d2ee

 

Тэдний гэр бүл 11 дүгээр сард 30 жилийн дараа анх удаа уулзахаар болжээ.

 

Эх сурвалж: www.abc7chicago.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.