Хонконг: Жагсагчид гараар хийсэн бөмбөг дэлбэлжээ

 

Хонконгийн жагсаал амь насанд халтай болсныг цагдаа нар сэрэмжлүүллээ. Ням гарагийн шөнө жагсагчид болон цагдаа нарын ширүүн мөргөлдөөний үеэр гараар хийсэн тэсрэх бөмбөг дэлбэрсэн ба цагдаагийн офицерыг хутгалж шархдуулсан байна.

Цагдаа нар уг тэсрэх бөмбөг террористуудын ашигладагтай ижил байсан гэдгийг илрүүлжээ. Цагдаагийн машин дэргэдүүр нь өнгөрөх үеэр алсын удирдлагаар дэлбэлсэн байна..

Хонконгийн цагдаагийн газрын дэд комиссар Танг Пинг Кэүнг “хэв журам сахиулах ажилтнуудын эсрэг дайралт амь насанд аюултай түвшинд хүрлээ. Тэд жагсагчид биш. Тэд бол хэв журам эвдэгчид, гэмт хэрэгтнүүд. Юуны ч төлөө тэмцэж байсан энэ мэт хүчирхийлэл, эмх замбараагүй байдлыг үүсгэж болохгүй” хэмээн мэдэгдсэн байна.

 

2019 10 13t183841z 1023174460 rc1a9d1fadf0 rtrmadp 3 hongkong protests t5da36175 m600 x9959ef4b 707409 20191014210704

 

Хятадын дарга Си Зиньпин  Балба улсад айлчлах үеэрээ улс орныг тараан бутаргаж, хуваах оролдлогыг нухчин дарах болно хэмээн хатуу анхааруулсан юм.

Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд хүний амь нас эрсдээгүй ч 2,300 жагсагчийг баривчлан саатуулжээ. . Зуны турш үргэлжилж, намартай золгосон жагсаалын улмаас хотын аялал жуулчлал, худалдааны салбар уналтад хүрэхэд ойрхон байна.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.