Австрали: Хилс хэргээр 19 жил хоригдсон иргэнд 5 сая ам.долларын нөхөн төлбөр олгожээ

 

Дэвид Ийстмэн нь 1995 онд цагдаагийн ахмадын амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж бүх насаараа хоригдох ял авчээ. Гэвч тэрээр 19 жил хоригдсоныхоо дараа хэрэг нь цагаадаж, шударгаар шүүгдээгүй гэж үзсэн байна.

Шүүгчид, эрх баригчдын алдаатай шүүлтээс болж амьдралынхаа 20 орчим жилийг хорих газарт өнгөрөөсөн тул нөхөн төлбөр олгохыг шаарджээ. Автралийн шүүх 74 настай Ийстмэнд 7 сая авс.доллар буюу ойролцоогоор 5 сая ам.долларын нөхөн төлбөр олгохоор болсон байна.

Гэвч

 

df077fa851c06d086a211b3b323d9324?width=1024

 

Ийстмэнийг хоригдож байх хугацаанд ээж, төрсөн хоёр дүү нь нас барсан байна. Мөн тэрээр гэр бүлтэй болох, ажил мэргэжилдээ амжилт гаргах цаг хугацаагаа буруу шүүгдэж, ял эдэлснээс болж алдсан хэмээн заргалджээ.

Винчестер нь бусдын гарт амиа алдсан Австралийн цагдаагийн хамгийн өндөр албан тушаалтан юм. Канберра дахь гэрийнхээ гадаа толгойдоо хоёр удаа буудуулж амиа алдсан нь одоо ч анхаарал татсан, нууцлаг хэрэгт тооцогддог байна.

 

r0 0 2000 1363 w1200 h678 fmax

 

Хоригдож байсан 19 жилийн хугацаандаа тэрээр гэм буруугүй гэдгээ нотлохын тулд 1999, 2000, 2001, 2005, 2008 онуудад удаа дараалан давж заалдах шатны шүүхэд хандаж байсан ч бүтэлгүйтсээр байжээ. Харин 2014 онд давж заалдсан нь амжилттай болж, шүүгчид түүний хилсээр гүтгэгдсэн гэж үзэн сулласан байна.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.