ВИДЕО: Аварга Н.Батсуурь сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аварга боллоо

 

53a515e7aa08adca207420754660ecab0c548e9a 01 01 

Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Японд болсон хар салхины улмаас төлөвлөгөөт хугацаанаасаа нэг хоногоор хойшилсон байна. Монгол улсаас дасгалжуулагч дэлхийн хошой аварга Р.Гантөгс, дэлхийн хошой аварга Г.Наранбат нарын удирдлаган дор улсын аварга Н.Батсуурь, улсын начин Б.Цэдэнсодном, сумо бөхийн дэлхийн аварга Б.Бадрал, сумо бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Даваажамц нар насанд хүрэгчдийн ангилалд оролцлоо. Харин залуучуудын ангилалд А.Сосорхүү, мэргэжлийн сумо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргалын зээ дүү Б.Мөнх-Идэр нар хүч үзлээ.

Манай бөхчүүд дараах амжилтыг үзүүллээ. 

  • Насанд хүрэгчдийн -100кг жинд хүч үзсэн сумо бөхийн дэлхийн аварга Б.Бадрал алтан медаль хүртсэнээр дэлхийн хошой аварга болжээ.
  • Үнэмлэхүй жинд улсын аварга Н.Батсуурь алтан медаль хүртсэнээр сумо бөхийн дэлхийн аварга боллоо.
  • Эмэгтэйчүүдийн +80кг жинд Золжаргал, үнэмлэхүй жинд Түвшинжаргал нар хүрэл медаль хүртлээ.
  • Залуучуудын ангилалын +100кг-д Очирсайхан, үнэмлэхүй жинд Б.Мөнх-Идэр хүрэл медаль хүртэж багаараа мөнгө медаль хүртлээ. 

 72157882 2476927682427102 3881294797876494336 n

73131153 2476928092427061 4904983893347663872 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.