Сидней: Аварга могойн гуужсан арьс олдсон тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулав

 

Биологийн аюулгүй байдлыг хамгаалагчид Австралийн Сидней хотын баруун дүүргийн оршин суугчдыг аварга могойноос сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Уг могой нь Өмнөд Америкт байдаг бөгөөд дунджаар гурван метр хүртэл өсч томордог. Хүн болон амьтныг багалзуурдах амь насанд нь хүрэх эрсдэлтэй тул Австралид амьтны хүрээлэнгээс гадуур тэжээх, байлгахыг хатуу хориглодог ажээ.

Шинэ өмнөд Уэльсийн эрх баригчид арьс нь гуужсан аварга могойн байршлыг тогтоож, барихаар ажиллаж байна. . Харин могойд ойртож болохгүй гэдгийг анхаарууллаа.

 

EGzNLFRUEAEoFuY

 

Өмнөд Америкаас гаралтай ийм төрлийн аварга могой хоргүй боловч бага насны хүүхэд, тэжээвэр амьтад руу халдах аюултайгаас гадна үхлийн аюултай нян тээж болзошгүй хэмээн үзэж байна. Аварга могой Сиднейн орон сууцанд хэр удсан, хаанаас ирсэн, юу идэж амьдарч байгаа нь тодорхойгүй байгаа аж.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.