LIVE: Ц.Даваасүрэн: Гэр хорооллын шөнийн тарифыг тэглэхгүй
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.
-Гэр хорооллын шөнийн тарифийг тэглэх үү?
-Үгүй. Яг хуучнаараа явна. Жишээ нь, 220кв-той айл 750кв цахилгаан эрчим хүч хэрэглэнэ. Тэрнээс илүү хэрэглэвэл төлбөрөө төлнө.
-Сайжруулсан түлш хийх нүүрсээ "Энержи ресурс"-аас авахаа болид Тавантолгойгоос авах гэж байгаа юм уу?
-Үгүй. Тавантолгойн нүүрс болохгүй. "Энержи ресурс"-ын нүүрс чинь угаасан нүүрс учраас янз бүрийн хольц байхгүй. Ийм нүүрсээр л сайжруулсан түлш хийх боломжтой.
-"Энержи ресурс"-аас 800 мянган тонн нүүрс үнэгүй авсан юм байна?
-Би сайн хэлж мэдэхгүй байна. Ямартай ч 600 мянгыг лав авсан байх. Тэр компани нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, газрын хэвлийн баялаг ард түмний өмч байна гэдэг заалтын дагуу, Засгийн газрын хүсэлтийн дагуу үнэгүй нийлүүлсэн.
-"Энержи ресурс"-ын нүүрсийг Ерөнхийлөгч хаягдал гээд байгаа?
-Угаасан нүүрс шүү дээ. Мидлинг гэж байгаа юм. Хүрэн нүүрс, коксжих нүүрс хоёрын завсрын бүтээгдэхүүн. Өөрөөр хэлбэл, коксжих нүрснээс гаргаж авсан, угаасан нүүрс. Янз бүрийн байгалийн хольцгүй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.