АНУ: Зэргэлдээ амьдардаг хөршүүд төрсөн эгч дүүс байжээ

 

Висконсинд амьдардаг Хиллари Харрис өөрийгөө бага байхдаа өргүүлсэн гэдгээ мэддэг ч биологийн эгч Даун Жонсоныг олон жил хайжээ. Гэвч түүний хайж байсан эгч нь хөрш зэргэлдээ амьдарч байсныг огт гадарлаагүй байна.

Хиллари Харрис, Даун Жонсон нар нэг эцгийн хүүхдүүд юм. Жонсоныг төрөх үед аав нь 18 настай байсан учраас ээжтэй нь гэрлээгүй байна. Тэд нас биенд хүрч амьдрал зохиож, байшин худалдаж авсан нь санамсаргүй байдлаар хөршүүд болж таарчээ.

. Энэ талаар нөхөртөө хэлэхэд түүнийг зоригтой байж очиж асуух хэрэгтэй гэж зөвлөжээ. Үнэн хэрэгтээ эгч дүүст нүд, гар гээд ижил төстэй зүйлс олон байжээ.

 

hqdefault

 

Бүсгүй зориг гарган эгч дээрээ очиж түүний эцэг эхийн тухай асуухад Жонсон маш их гайхаж цочирдсон боловч олон цаг, их зүйлийн талаар ярилцсаны эцэст нэгнээ таньж, хүлээн зөвшөөрчээ.

Одоо тэд сайн хөршүүд төдийгүй нэгнээ ойлгож, цагийг хамт өнгөрүүлэх дотно эгч дүүс болсон байна.

 

hqdefault

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.