LIVE: "Дорноговийн соёлын өдрүүд-2019" эхэллээ
Дорноговь аймгийг сурталчлах, соёл, урлагийг түгээн дэлгэрүүлэх, орон нутгийн уран бүтээлчдийг хөгжүүлэх, таниулах зорилгоор “Дорноговийн соёлын өдрүүд-2019” нэгдсэн арга хэмжээг энэ оны аравдугаар сарын 12-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Яг одоо нээлтийн арга хэмжээ болж байна.
"Дорноговийн соёлын өдрүүд-2019" арга хэмжээ 1300 гаруй уран бүтээлчийг хамрах бөгөөд нутгийн 20 гаруй урчууд, зохиолчдын 60 гаруй уран зураг, баримал, фото зургийн үзэсгэлэн дэлгэгдэж, Д.Данзанравжаагийн яруу найраг, дуу, жүжгийн зохиолууд тавигдах ба нутгийн зохиолч, яруу найрагчдын 300 гаруй номын үзэсгэлэн гаргах юм.
Анх 1979 онд “Дорноговь аймгийг сурталчлах соёлын өдрүүд”-ийг зохион байгуулж байсан бол 40 жилийн дараа ийнхүү Улаанбаатар хотод дахин зохион байгуулж байна. Дорногвь аймаг 2018-2019 онд урлаг соёлыг дэмжсэн олон мега төслүүд хэрэгжүүлж байгаагийн эг нь уг арга хэмжээ юм байна.
“Дорноговийн соёлын өдрүүд” доорхи хөтөлбөрийн дагуу үргэлжилнэ.
10-аар сарын 12-ны өдөр
-“Дорноговийн соёлын өдрүүд-2019” соёл, урлагийн нэгдсэн арга хэмжээний нээлтийн ёслолын үйл ажиллагаанд зориулан 1000 хүүхдийн бүжгийн үзүүлбэр
-“Дорнын өнгө” Дорноговь аймгийн Музей сургалт судалгааны төв, Д.Равжаагийн музей, аймгийн урчууд, зохиолчдын уран зураг, ном, бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт
-“Хувилгаан нутгийн аялгуу” хүндэтгэлийн концерт
-Монгол Улсын төрийн соёрхолт, ардын жүжигчин, зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит “Өсвөрийн бүжигчдийн улсын XV наадам,
10-аар сарын 13-ны өдөр
-“Хүч чадлын эрэлд” зохиомжит хүүхдийн жүжиг,
10-аар сарын 14, 15-ны өдрүүдэд
-У.Шекспирийн “Лир ван” драмын жүжиг тус тус тавигдана.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.