Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан солонгос эрчүүд гадны иргэнтэй гэрлэж болохгүй

 

БНСУ-ын эрх баригчид гэр бүлийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ.

Өмнөд Солонгосын 36 настай иргэн вьетнам эхнэрээ бага насны хүүхдийнхээ өмнө биеийн болон үгээр хүчирхийлэн доромжилж байсан хэрэг өнгөрсөн долдугаар сард ил тод болж олон нийтийн эсэргүүцэл шүүмжлэл газар аваад байсан юм. Үүний дараагаас эрх баригчид шинэ хуулийн төсөл санаачилж гэр бүлийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзжээ.

. Хэрэв хууль батлагдвал гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бүртгэлтэй солонгос эрчүүд гадаад эмэгтэйчүүдийг урьж, гэр бүл болох эрхгүй юм. Шинээр нэмэлт өөрчлөлт оруулсан хууль ирэх жилийн 10 дугаар сард хэрэгжиж эхэлнэ гэжээ.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.