СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-10-11

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын рейльс угсарч эхэллээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө


Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажилд Цогтцэций сумаас 11 аж ахуйн нэгж, Дорноговь аймгийн Мандах сумын нутагт 8 аж ахуйн нэгж,
Дорноговь аймгийн Зүүнбаян талаас 9 аж ахуйн нэгж ажиллаж байгаа ажээ.  Мөн Зэвсэгт хүчний 7781, 7782, 110, 339 дугаар ангийн цэрэг, офицерүүд үүрэг гүйцэтгэн, цалинтай ажиллаж байгаа юм.

Зэвсэгт хүчний ангийнхан мөн төмөр замын суурь бүтцийн ажлаа төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, зарим зөрлөгт орон сууц, удирдлагын байр зэрэг томоохон бүтээн байгуулалт өрнүүлж байна.
Тавантолгойн төмөр зам холбогдох тул хүчин чадлыг нь нэмэгдүүлж буй Зүүнбаян өртөөнд далангийн ажил үргэлжлэхээс гадна төмөр зам тавих үе угсрах баазыг барьж, байгуулж дуусжээ. Улмаар Зүүнбаян чиглэлээс эхлэн төмөр замын рейльс угсарч эхэллээ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.