Австралид асч буй ойн түймэрт 30 гаруй айлын байшин шатжээ

 

Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн нутагт асч буй ой хээрийн түймэрт 30 орчим байшин барилга шатаж сүйдээд байна. Мөн тус мужтай зэргэлдээ орших Күйнслэнд мужид агаарын температур цельсийн +40 хэмд хүрч түймэр газар авчээ.

Эрх баригчид нэг эрэгтэй түлэгдэж хүндээр гэмтсэн тухай мэдээлжээ. Цаг уур судлаачид лхагва, пүрэв гарагуудад агаарын температур буурч түймрийг цурманд оруулна хэмээн найдаж байна.

 

11489164 3x2 700x467

 

Ой хээрийн түймрийн улмаас одоогоор 100,000 га газар шатаад байгаа юм. Зарим нутагт түймэр таван долоо хоногийн турш асчээ.

 

 109159201 12d0808f f180 4069 9e9b 64582eb25b64

 

Дэлхийн дулаарлаас улбаалж Австрали улсад хамгийн халуун зун бүртгэгдэж, ган гачиг газар авч байгаа нь ой хээрийн түймрийг өдөөж байна.

 

94ee3e16 0ddc 42be aff1 3b0ff6dec942 wide fallback

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.