Бүргэдчидийн баяр 20 дахь жилдээ боллоо

. Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Монголын бүргэдчидийн холбоо хамтран уламжлалт “Бүргэдчидийн баяр”-ыг тус аймгийн Бугат сумын нутаг “Саят толгой” хэмээх газарт аравдугаар сарын 5-6-нд зохион байгууллаа.

e2503d296c9a84d89cc39785e8de1134 187302

Бүргэдчидийн баяр бол Монгол Улсын аялал жуулчлалын томоохон үйл ажиллагааны нэг юм. Энэ жил Бүргэдчидийн баярыг зохион байгуулж эхэлсний 20 жилийн ой тохиож байгаа. Бүргэдчидийн баярыг сонирхохоор Монгол орныг зорин ирдэг гадаадын жуулчдын тоо ч жил бүр өсөн нэмэгдэж буй. Зохион байгуулагчдын өгсөн мэдээллээр 2018 онд Бүргэдчидийн баярыг үзэхээр гадаадын 1200 орчим жуулчин ирж байсан бол, энэ жил уг үзүүлэлт 2000-д хүрсэн байна. Бүргэдчидийн баярыг үзэхээр дэлхийн 23 орноос жуулчид Монголыг зорьжээ. Тэдний нэг нь Швейцарын Холбооны Улсын иргэн Степан Ниский юм. Тэрбээр “Миний хувьд Бүргэдчидийн баярыг үзэхийн тулд Баян-Өлгий аймагт ирээд хоёр долоо хоног болж байна. Уг арга хэмжээнд анх удаагаа оролцож байгаа. Сэтгэгдэл маш өндөр. Залуу бүргэдчид, настай бүргэдчид гээд янз бүрийн насны хүмүүс тэмцээнд оролцдог юм байна. Бүргэдчидийн тэмцээн үзэхээс гадна худалдааны цэгүүдээр орж дурсгалын зүйлс худалдаж авлаа. Үнэхээр гайхалтай байна” хэмээн өөрийн сэтгэгдлээ илэрхийллээ.

7bd3806e63f52194531eadcb4a7ab5b0 187302

Бүргэдчидийн баярын хамгийн гол үйл ажиллагаа бол бүргэдчид бүргэдээ биедээ дасгасан, ан агнахад сургасан байдлаа харуулан өрсөлддөг тэмцээн юм. Тэмцээний явцад бүргэдийн ан агнах чадварыг ангийн чихмэл буюу туламд буулган шалгадаг. Түүнчлэн баярын үйл ажиллагааны үеэр казахын ард түмний үндэсний тоглоом болох тулам булаацалдах (көкпар), морин дээрээс мөнгө шүүрэх (тенге илу), хүүхэн хөөх (кыз хуар) зэрэг тэмцээн болон сур харваа, тэмээн уралдааныг ч энэ үеэр үзэж сонирхох боломжтой юм.

8876438b742ff14a146d18a9e7a0deec 187302 (1)

cc31d4a17264c09f9514715401101f91 187302

e2503d296c9a84d89cc39785e8de1134 1873021

Энэ удаагийн Бүргэдчидийн баярт Баян-Өлгий аймгийн 13 сумаас 141 бүргэдчин оролцож өрсөлдсөнөөс Сагсай сумын бүргэдчин С.Арман түрүүллээ. Удаах байруудад Алтанцөгц сумын бүргэдчин А.Шаймурат, Дэлүүн сумын М.Өней, Алтанцөгц сумын Ж.Сайлау нар шалгарлаа.

М.Хүслэн

motN7OVIwiQz2Twwf7Syt09T3TM7MIkDPjJGnPzm

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.