Шахмал түлшийг шинжлүүлэхээр БНСУ, БНХАУ ОХУ руу явуулжээ

 

Угаарын хийнд хордож нас барсан хүмүүсийн тоо одоогоор 6 болжээ. Урд шөнө 62 настай нэг эмэгтэй нас барсан байна.   Хэрэв хүмүүсийн нас баралтын шалтгаан түлшнээс болоогүй юм бол юунаас болсныг тодорхой болгох хэрэгтэй. Тийм учраас хүн хордож нас барсан өрх бүр дээр нь ажиллаж хаалтаа хаасан, хаагаагүй, буруу түлсэн эсэхийг нарийн тодруулахаар ажиллаж байгаа ажээ. Ингэхдээ холбогдох албаныхан 93 хороон дээр ажиллаж байгаа юм байна.  

Мөн барьцалдуулагч бодис нь стандартад нийцсэн бодис мөн эсэхийг нягталж тодруулахаар химийн хүрээлэн рүү шинжилгээнд явуулжээ. Түүнчлэн уг түлшийг бүх төрлийн зууханд түлж болох эсэхийг ч тодруулахаар ажиллаж байгаа талаар Шатар сайд Ө.Энхтүвшин мэдээллээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.