СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Энэтхэг эмэгтэй нөхрөө хороож, үеэлтэй нь гэрлэжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Энэтхэгийн Керала мужийн оршин суугч гэр бүлийнхээ зургаан гишүүний хоолонд цианид хийж хордуулж амь насыг нь хороосон гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Цагдаа нар оны эхэнд нэг айлын зургаан хүн хордож амь насаа алдсан хэргийг мөрдөн шалгаж эхлэхдээ эмэгтэйн 47 настай хүргэн ахын өгсөн мэдүүлгээр Жолли Томасыг сэжиглэж шалгах болсон байна.

Томасыг уг гэр бүлийн хөрөнгө, байшинд шунаж хэргийг үйлдсэн гэж үзсэн байна. Цагдаагийн мэдээллээр хамгийн түрүүнд хордсон хүн Томасын хадам ээж бөгөөд 2002 онд хонины махтай шөл идсэнийхээ дараа амьсгал хураажээ. Харин 2008 онд хадам аав нь, 2011 онд нөхөр нь карритай будаа идсэний дараа нас барсан байна.

 

 

Задлан шинжилгээгээр тэдний гэдэс дотроос хорт бодис илрүүлж байсан ч цагдаа нар нөхрийг нь амиа хорлосон байж магадгүй үзжээ. Гэтэл 2014 онд Томас нас барсан нөхрийнхөө үеэл Скариа Шажугийн хоёр настай охиныг хороож, 2016 онд түүний эхнэрийг хороон тэр жилдээ Шажутай хуримаа хийсэн байна.

Шажу цагдаа нарт өгсөн мэдүүлэгтээ Томасыг эдгээр үхлүүдийн ард байгаа гэдгийг огт мэдээгүй гэжээ. ба энэ даваа гарагт Томас хэргээ хүлээсэн болохыг албан ёсоор мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.