“Хэлмэгдэгсдийн музей”-г нураалаа!

 

Өчигдөр буюу 2019.10.06-ны өдөр “Хэлмэгдэгсдийн музей”-г дахин засварлах нэрээр нурааж эхэлжээ. Музейн барилгыг хэний, ямар зөвшөөрлөөр, ямар компани нурааж байгаа нь төдийлөн тодорхойгүй ч өчигдөр орой/2019.10.06/-ны байдлаар бараг нурааж дууслаа.

Улмаар 1996 оны есдүгээр сарын 10-нд түүний охин Цэрэндуламын санаачилгаар музей болгож, үзмэрийг долоон танхимд дэлгэн үзүүлж эхэлсэн байдаг. Тус музейд улс төрийн их хэлмэгдүүлэлтэд өртсөн 30 мянга гаруй хүнтэй холбоотой мэдээ, мэдээлэл, түүх, архив, эд материалыг хадгалж, хамгаалсаар ирсэн юм. 

Мөн зарим соёл, түүх судлаачдын үзэж буйгаар 2008 онд Засгийн газрын тогтоолоор Нийслэлийн хамгаалалтад авсан байдаг аж. 
Гэвч ийнхүү түүхэн дурсгалт барилгаа амралтын өдрийг далимдуулан нурааж, сүйтгэж байгаад иргэд, олон нийт ихээхэн харамсан халаглаж байна. 

EGMJhL9U8AAjdH3

EGMJhL0U8AAd Zl

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.