Томоохон худалдааны төвүүдийн нийтийн бие засах газар үнэ төлбөргүй боллоо

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас

“Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын 8.1.5 дахь хэсэгт “Худалдаа, үйлчилгээний газар нь нийтийн бие засах газар, ариун цэврийн өрөөгөөр иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ” гэсэн заалтын хэрэгжилтийг хангуулахаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын 02-03/3862 тоот албан бичгийн дагуу дээрх ажлыг хийсэн байна.

Уг ажлын хүрээнд “Хүчит шонхор” ХХК-ийн “Шонхор”, “Анко” ХХК-ийн “Нарантуул-2”, “Мөнгөт цахир трейд” ХХК-ийн “Нарлаг дэнж” худалдааны төвүүд нь төлбөртэйrээр үйлчилж байсныг болиулж, нийтийн засах газар болон ариун цэврийн өрөөг 2019 оны аравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн иргэдэд төлбөргүйгээр үйлчилж эхэлсэн байна.

72342231 592304957971141 4033303998403444736 n 720x445

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.