СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Гантулгын шүүх хурал 14 хоногоор хойшиллоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдуулан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 10:00 цагт хийхээр товлосон.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 08:30 минутад зарлагдсан шүүх хуралдаан дуусаагүй байгаа учир шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг, мөн өмгөөлөгч Ж.Наранбаяр нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралд ирэх боломжгүй учир шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг, эмнэлгийн магадлалын хамт ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... өмгөөлөгч ... шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол энэ тухай шүүхэд урьдчилан бичгээр мэдэгдэнэ. ... өмгөөлөгч, ... шүүх хуралдаанд ирээгүй нь”  шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болно” гэж заасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлд тус тус заасны дагуу шүүгдэгч Д.Гантулгыг өмгөөлүүлэх, эрх зүйн туслалцаа өмгөөлөгчөөс авах эрхийг хангаж, хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтов гэж ХУД-ийн шүүхийн тамгын газраас мэдээллээ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.