Дэлхийн II дайны үеийн бөмбөгдөгч онгоц осолдож, зорчигчид амиа алджээ

 

Коннектикут мужийн нийслэл Хартфорд хотын орчимд Дэлхийн хоёрдугаар дайны үеэс улбаатай Боинг Б-17 бөмбөгдөгч онгоц осолдож шатжээ. 

АНУ даяар ийм төрлийн ердөө 10 ширхэг онгоц нислэг үйлдэж байгаагийн нэг нь лхагва гарагийн өглөө осолдсон онгоц юм. Бүртгэлээс харахад армийн бус иргэний эзэмшил ажээ.

Хартфорд хотын гадна нислэг үйлдэж байсан онгоц осолдох үед дотор нь 13 хүн байсны долоо нь газар дээрээ амиа алдсан тухай эх сурвалж мэдээлэв.

 

191002113945 02 hartford airport plane crash screengrab exlarge 169

 

Анх 1936 онд танилцуулж байсан байлдааны бөмбөгдөгч онгоц нь 13 хүртэл тооны 50-калибр пулеметууд, 1,800-3,600 кг жинтэй тэсрэх бөмбөг ачиж тээвэрлэх хүчин чадалтай ажээ.

 

Capture

 

Эх сурвалж: www.bbc.com 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.