ВИДЕО: Иракийн Засгийн газрыг эсэргүүцсэн есөн иргэн амиа алдав

 

Иракийн иргэд авлига хээл хахуульд автсан Засгийн газар болоод ажилгүйдэл, ядуурлыг эсэргүүцэж мягмар гарагаас эхлэн хоёр хоногийн турш жагсаж байна. .

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар эмх замбараагүй байдал, мөргөлдөөний үеэр олон зуун иргэн гэмтэж бэртсэн байна.

 

5472

 109063914 mediaitem109063910

 

Нийслэл Багдад болон Насирия зэрэг хэд хэдэн хотод Засгийн газрын эсрэг жагсаал болжээ. Эрх баригчид жагсаал цуглааныг зогсоох үүднээс нийслэл, зарим хотуудад Facebook, Twitter, Instagram, WhatsApp зэрэг олон нийтийн цахим сүлжээг хаасан байна. Мөн Насирия, Амара, Хилла гэсэн өмнөд хотуудад хөл хорио тогтоожээ.

 

3512

 

НҮБ-ын зүгээс хүн бүрт үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хуулиар хамгаалуулсан эрх байгаа тул жагсагчдын эсрэг хүч хэрэглэхгүй байхыг уриалсан байна.

Жагсаал эхний өдрөө тайван замаар эхэлсэн ч Багдад дахь Эрх чөлөөний талбай буюу Тахрирын талбайд мөргөлдөөн эхэлсэн байна. Жагсагчид Засгийн газрын ордонд хүрэх гэснээс улбаалж цагдаа нарын хамгаалалттай нүүр тулжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.