Хонконгийн цагдаа жагсагчийн цээжинд бууджээ

 

БНХАУ үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн баярын өдөр Хонконгт аюулгүй байдлыг өндөржүүлэн хамгаалж цэрэг, цагдаагийн алба хаагчдыг гудамж талбайд хамгаалалтад гаргасан. Гэвч жагсагчид хориг саадыг үл тоон олон мянгаараа жагсаж цагдаа нартай мөргөлджээ.

Жагсагчид болон цагдаа нарын мөргөлдөөний үеэр офицер жагсагчийн цээжин тус газар буудаж шархдуулсан байна. Хонконгийн жагсагчдыг 17 долоо хоногийн турш жагсаал хийхэд цагдаа нар резинэн сумтай буу ашиглаж байсан ч энэ удаад жинхэнэ сумаар буудаж амь насанд халтай үйлдэл гаргажээ.

 

GL Hong Kong Circled Gun two

 

Хонконгийн жагсагчид зургаан дүүрэгт цуглаж зарим замуудыг хаасан байна. . Гэмтэж шархадсан хүмүүсийн хоёр нь хүндээр шархадсан гэж эрүүл мэндийн байгууллагаас мэдэгджээ.

Орон нутгийн хэвлэлийн дамжуулснаар 180 гаруй жагсагчийг баривчлан саатуулсан байна.

 

302835

 

Цээжиндээ буудуулсан 18 настай эрэгтэйг яаралтай хагалгаанд оруулсан ба одоогоор биеийн байдал нь ямар байгааг тодорхой мэдээлээгүй. Залуу эрэгтэй зүүн мөрөндөө буудуулсан байна. .

 

hong kong protests shooting

 

Бээжингийн эрх баригчид Хонконгийн жагсаалыг намжаахын тулд метроны 15 буудал, олон тооны дэлгүүр худалдааны төвийг хааж, 6,000 офицерыг тараан байрлуулсан ч жагсагчид олон улсын анхаарлыг татахын тулд хоригийг үл хайхарлаа.

 

p07psjdg

474e6774 b863 4c75 b10e f9ef9c9df892 EPA CHINA HONG KONG PROTESTS

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.