БНХАУ “70”: Сүрт жагсаалд оролцсон онцлох зэвсэг техникүүд

 

Дэлхийн хамгийн том байнгын арми, гурав дахь том нисэх хүчинтэй БНХАУ 70 жилийн ойн онцгой цэргийн жагсаалд ямар зэвсэг техникийг шинээр танилцуулах бол гэсэн хүлээлт байсан юм.

Жян Земинийг төрийн эрх барьж байх үед Хятадын арми дижитал хувьсгал хийх шаардлагатай байсан бол өнөөдөр өндөр технологийн дэвшлийг бүтээн байгуулж байна. Өнөөдөр жагсаалд оролцсон зэвсэг техникүүд дундаас шинээр танилцуулсан.

 

654395be a7ee 456c 8168 d461f5814bc3

b9793c4f 1298 4335 b845 0d2cf8a127c5

f4a219c3 31f4 4419 b686 0c27dc13faae

 

Олон улсын ажиглагчид Хятадын зэвсэгт хүчний танилцуулсан техник дунд маш олон төрлийн пуужингууд, тэр дундаа тив хооронд харвах хүчин чадалтай, дэлхийн хаана ч хүрч цөмийн зэвсгээр галлах пуужингуудыг танилцуулсныг онцолжээ.

 

a1993332 7d8b 43b7 a702 4c810ae5edba

 

Түүнчлэн газар уснаа явагч байлдааны машинууд, танк эсэргүүцэгч пуужингууд, нэг суудалтай нисдэг тэргүүд, усан онгоцон дээр газарддаг агаарыг хамгаалах зэвсгүүд, газраас хөөрөх пуужингууд, харилцаа холбоо цахилгаан гаргагч машинууд, тэнгисийн дрон, цөмийн зэвсэг тээвэрлэх боломжтой DF-26 болоод Jl-2 пуужингуудыг танилцууллаа. Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх зөөврийн эмнэлгүүд, өөрөө явагч машинууд ч жагсаалд оролцжээ.

 

28faac12 602b 472c 86ce b92e20e284cd

 

Тив алхсах хүчин чадалтай баллистик пуужин DF-41, H6-N бөмбөгдөгч онгоцууд Бээжингийн төвд цугласан юм.

 

a7b68080 1bd9 4489 a949 accdfe9b161c

95386639 c135 47d9 a0e9 6dbce8bf0926

 

Эх сурвалж: www.bbc.com, www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.