ВИДЕО: Жүжигчин Ж.Баясгалангийн осолд Монголын дөрвөн дугуйт мотоциклчдын холбоо хариуцлага хүлээх үү?

 

"Үргээлэг-1, 2", "Бодлын хулгайч" киногоор олонд танигдсан жүжигчин Ж.Баясгалан сүүлийн 864 хоногийн турш өөртэйгээ хэрхэн тэмцэж буйгаа өчигдөр эрүүл мэндийн даатгалын нэгдсэн систем болох Инсурын нээлтийн үеэр олон нийтэд дэлгэсэн юм.

Тэрбээр жүжиглэхээс гадна экстрим спортоор хичээллэх дуртай нэгэн байсан бөгөөд дөрвөн дугуйт мотоциклоор хичээллэж, чамгүй амжилт гарган .

 GAA8075 livetv

Монголын дөрвөн дугуйт Мотоциклчдын холбооноос зохиогдсон тэмцээнд оролцох үеэрээ маш хүнд гэмтэж, 48 цагийн турш үхэлтэй тэмцэж байх үед итгэлийг галыг бадраасан сайхан үг хэлсэн нь түүний насны хань “Хайраа чи надтай анх гэрлэхдээ "би гайхамшиг бүтээнэ" гэж надад амласан ш дээ. Чи одоо тэрийгээ бүтээгээч. Одоо хоёулаа бүхнийг давж гаръя” гэж хэлсэн байна.

Ингээд тэд гайхамшгийг бүтээхээр БНСУ-ыг зорьсон ч тэр итгэл найдвар хормын төдийд унтрах шиг болжээ.

“Алхахгүй, босохгүй, тэргэнцэр дээр суух магадлал ч маш бага. Ийм өвчтэй хүн урт насалдаггүй” гэж солонгос эмчийг хэлэхэд нь би “Намайг Баясгалан гэдэг. Би Монгол хүн. Би хөл дээрээ босоод хүүхдүүдээ дагуулаад ирнэ. Тэр үед та энэ өвчнийг эмчилсэн анхны эмч нь болоорой” гэж хэлсэн байна.

Ингээд түүний амьдрах тэмцэл эхэлж, . Тэрбээр өөрийнх нь төлөө хичээнгүйлэн ажиллах эмч, сувилагч, асрагч, жолооч нарыгаа “Мөрөөдлийн баг” гэж нэрлэсэн байна. .

 GAA8141 livetv

 GAA8184 livetv

.

Экстрим спортын төрлөөр хичээллэж байгаа хүн бэртэж гэмтсэн тохиолдолд тухайн хүн өөрийнхөө амь амьдралаар хохироод үлдэх ёстой юу. Хуулинд албан ёсны тэмцээний явцад иргэний эрүүл мэнд учруулсан гэм хорыг холбогдох хууль тогтоомжийн дагуу гэм буруутай этгээд арилгана гэсэн байдаг. Монголын дөрвөн дугуйт Мотоциклчдын холбоо ямар нэгэн хариуцлага хүлээхгүй хэн нэгний амьдралыг хохироогоод үлдэх гэж үү?  

 17884073 1339324179449199 5397766785008478698 n

 GAA8062 livetv

 GAA8044 livetv

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.