БНХАУ “70”: Баярын жагсаалд 1,75 м өндөртэй цэргүүдийг сонгожээ
Дэлхийн хамгийн их хүн амтай орчин цагийн Хятад орон үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн баярын жагсаалд жагсах нэр хүндтэй эрхэм үүрэг даалгаврыг хүссэн бүхэнд олгосонгүй. Олон улсын анхаарлыг хамгийн их татаж буй цэргийн жагсаалд жагсах цэрэг армийн бие бүрэлдэхүүнийг сонгоход юун түрүүнд өндөр намыг тэнцүүлэх шаардлага тавьжээ.
Жагсаалыг бахдал төрүүлэм, сүр жавхлантайгаар дэлхий нийтэд харуулахын тулд эрэгтэй цэргүүдэд 1 м 75 см-ээс 1 м 85 см хүртэл өндөртэй байх шаардлага тавьсан байна. Харин эмэгтэй цэргүүд 1 м 63 см-ээс 1 м 75 см хүртэл өндөр байхыг шаарджээ.

Насны хувьд хайрцагт жагсах бие бүрэлдэхүүнд 20 настнуудыг сонгосон бол командлагчид 60 орчим насных байсан гэж Синьхуа агентлаг мэдээлжээ.

Эх сурвалж: www.cnn.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.