Мэргэжлийн ур чадвар гарган хүнд гэмт хэргийг шуурхай илрүүллээ
Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий зочид буудалд энэ оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүний амь насыг хохироон хэргийн газраас зугтаасан хүнд гэмт хэргийг Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчидтай хамтран гудамж замд хяналт шалгалт хийж байх хугацаандаа мэргэжлийн өндөр ур чадвар гарган шуурхай шалгаж илрүүллээ.
Тус хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Түүнчлэн тус албаны харъяа хэлтэс, нэгжийн алба хаагчдаас энэ оны 9 дүгээр сараас өнөөдрийг хүртэл хугацаанд 60 гаруй гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд, урьд нь цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй 30 гаруй гэмт хэргийг ур чадвар гарган илрүүлэн, харъяа байгууллагуудад шилжүүлэн ажилласан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.