LIVE: Д.Лүндээжанцан: Сонгуулийн тухай ярихгүй, дараагийн ажилдаа орцгооё гэж тохирсон

 

УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээсэнтэй холбоотой УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаас ээлжит бус сонгууль болон намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудын талаар тодруулга авлаа. 

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан

-Ээлжит бус сонгууль болохгүй гэж ярьсан. Ээлжит бус сонгууль бол дүрэмтэй, журамтай, хэн хүний хүслээр хийгддэг зүйл биш. УИХ-ыг тар гэж Ардчилсан нам хавраас хойш ярьсан. Үүнээс улбаалаад зарим гишүүн ээлжит бус сонгууль явуулъя гэж ярьсан юм байна лээ. 51-ээс дээш гишүүн байж байж шийдэгддэг учраас сонгуулийн тухай ярихаа болъё, дараагийн ажилдаа оръё гэж тохирсон. 

Намрын ээлжит чуулганаар ҮХНӨ-ийн төслийг эцэслэнэ. АНСА явуулахаар шийдсэн. Үүнтэй уялдаад, засаг захиргааны шинэчлэл хийгдэнэ. Хуулиудад өөрчлөлт орно. Сонгууль болон шүүхийн тухай гээд миний мэдэж байгаагаар том хуулиуд хүлээж байна.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.