Нигери: Хүний наймааны хохирогч болох гэж байсан жирэмсэн өсвөр насны охидыг аварчээ

 

Нигерийн Лагос хотоос хүний наймааны гэмт хэргийн бүлэглэлийн сүлжээг илрүүлж хохирогч болох гэж байсан 15-28 настай охид эмэгтэйчүүдийг олж аварсан байна. Хохирогчдын дунд бие давхар, өсвөр насны 19 охин байжээ.

Гэмт этгээдүүд охидыг жирэмслүүлж, тэднээс төрсөн хүүхдүүдийг зарахаар төлөвлөж байсан гэж цагдаагийн газраас мэдэгдэв. Хохирогчдыг саатуулж байсан байшин барилгуудыг эзэмшиж байсан хоёр эмэгтэйг хэрэгт холбогдуулан баривчилсан ч гол зохион байгуулагч сэжигтнийг эрэн сурвалжилж байгаа аж.

Хохирогч эмэгтэйчүүд Нигерийн өнцөг булан бүрээс ирсэн гэдгээ ярьсан байна. Зарим нь гэмт этгээдүүдэд хулгайлагдсан бол бусад нь хууртагдсан гэжээ.

Тус улсын цагдаагийн газрын албан ёсны мэдээллээр хууль бус хүний наймаачид эрэгтэй хүүхдийг 500,000 найра буюу ойролцоогоор 1,378 ам.доллар, охин хүүхдийг 300,000 найра буюу 827 ам.доллараар худалддаг ажээ.

 

 109032188 whatsappimage2019 09 30at4

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.