Грек: Дүрвэгсдийн хуаранд гал гарчээ

 

Грекийн Лесбос арал дээрх дүрвэгсдийн хуаранд гал гарч нэг хүн амиа алдсан талаар албаныхан мэдэгджээ.

Дүрвэгчид хуаран шатаж байхад гал сөнөөгчдийг хэтэрхий удаж ирсэн хэмээн эсэргүүцэж жагсаал хийсэн байна. Цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч шүршжээ.

 

 109020547 7b60c943 c742 4705 90c1 c856c8b6b59a

 

Эндэхийн чингэлэг, майхангуудад нийт 12,000 дүрвэгч амьдардаг байна. Гэвч үнэн хэрэгтээ ердөө 3,000 хүн багтаах хүчин чадалтай ажээ.

 

 109020550 c601f4a4 a51e 4239 9547 380d89a51d52

 109020552 336bd1f6 2286 4a00 8752 c856115e4d21

 

НҮБ-ын дүрвэгсдийн агентлаг 2018 онд Грекийн Засгийн газарт хандан Лесбос арлаас дүрвэгсдийг нүүлгэхийг уриалж байсан юм. 2015 оноос хойш Грекийн арлуудад хөрш Турк улсын хилээр дамжин сая орчим дүрвэгч иржээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.