Хятадад автобус, ачааны машинтай мөргөлдөж 36 хүн амиа алджээ

 

Хятадын Жиансу мужид 69 зорчигч тээвэрлэж байсан автобусны дугуй хагарч хий нь гарснаас эсрэг урсгалд чигээрээ явж байсан ачааны машинтай мөргөлджээ..

Ачааны машины бүхээгт осол гарах үед гурван хүн байжээ. Ням гарагт гарсан зам тээврийн ослын улмаас олон арван хүн амиа алдсанаас гадна үлдсэн зорчигчид гэмтэж бэртсэний ес нь хүндээр бэртсэн тухай орон нутгийн эрх баригчид мэдэгдэв.

БНХАУ-д замын хөдөлгөөний дүрмийг чандлан сахидаггүйгээс томоохон осол аваар гарах нь элбэг. .

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.