Дэд Ерөнхийлөгчөөс хураасан тансаг автомашины цуглуулгыг дуудлагаар худалдав

 

Төв Африкийн Экваторын Гвиней улсын Ерөнхийлөгч Теодоро Обианг Нгуэмагийн хүү дэд Ерөнхийлөгч Теодорин Нгуэма Обиангаас хураасан тансаг зэрэглэлийн автомашины цуглуулгыг Швейцарьт дуудлага худалдаагаар зарж борлуулжээ.

Дуудлага худалдаа ням гарагт Женев хотод болжээ. Цуглуулганд Labmorghini, Ferrari, Bentley, Rolls Royce зэрэг дэлхийн шилдэг автомашинууд багтсан ба нийт 27 сая ам.долларын үнэд хүрчээ. Ашиг орлогын дийлэнхийг буюу гэжээ.

 

 109017574 056913369 1

 

Дуудлага худалдаагаар зарагдсан машинуудын дунд 2014 оны Lamborghini Veneno Roadster олны нүдийг хужирласан байна. Нэрээ нууцалсан худалдан авагч 8,3 сая ам.доллараар худалдаж авчээ. Британийн дуудлага худалдаачдын ярьснаар Lamborghini урьд өмнө ийм өндөр үнэд хүрч байгаагүй тул дэлхийн дээд амжилт тогтоосон гэжээ. Тус компанийн 50 жилийн ойд зориулан үйлдвэрлэж байсан 354 км/цаг хурдлан хүчин чадалтай төмөр хүлэг урьдчилан таамаглаж байснаас хоёр дахин үнэд хүрсэн юм.

 

 109017576 056913383 1

 

Жинхэнэ хорхойтнууд сонирхох дуудлага худалдаагаар зарагдсан автомашинуудын заримыг Дубай дахь цуглуулагчид худалдаж авсан гэж мэдээлжээ. Ховор цуглуулгад тооцогдох 1956 оны Aston Martin Lagonda ч тэдгээрийн дунд багтсан байна.

 

 109017578 056913367 1

 

Экваторын Гвиней улсын төрийг 1970-аад оноос хойш барьж буй Ерөнхийлөгч Обиангийн хүү дэд Ерөнхийлөгч Обианг нь эцгийнхээ зөвлөх, газар тариалангийн сайдын албан тушаалыг давхар хашдаг ажээ.

 

 103461406 gettyimages 171479869 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.