Ээлжит бус чуулганыг өнөөдөр хааж, маргааш намрын ээлжит чуулган эхэлнэ

 

УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар 2019 оны 7 дугаар сарын 05-нд эхэлсэн УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр хаана.

Ээлжит бус чуулганаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийгээд, Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг баталж, тус санал асуулгыг 10 дугаар сарын 30,31-нд явуулахаар тогтоод байгаа.

Өнөөдөр УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцсэний дараагаар ээлжит бус чуулганыг хааж, маргааш буюу 10 сарын 1-нд намрын ээлжит чуулганыг эхэлнэ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.