АТГ-ынхан бас нэг гавьяат хуульчийг шүүгч хүүтэй нь хамт шалгаж эхэллээ
Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны зургадугаар сарын 27-нд зарлиг гаргаж нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн.
Тэдний олонх нь Салхитын мөнгөний ордтой холбоотой гэх эх сурвалжийн мэдээлэл бий. Шүүгчдийн асуудлыг АТГ-аас шалгаж байгаа юм. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн шүүгчдээс Монгол Улсын Гавьяат хуульч хэргэмтэй нэгнийг шүүгчээр ажилладаг хүүгийнх нь хамт шалгуулахаар АТГ-т хандсан байна. Дээрх 17 шүүгчийг түдгэлзүүлэхийн өмнө Салхитын мөнгөний ордтой холбоотой дуулиан дэгдэж, Гавьяат хууль Б энэ хэргийн улмаас хоригдож байх үедээ амиа алдсан байдаг.
Талийгаач Б-гийн хүү Т шүүгч байсан. Тэгвэл энэ удаад мөн л гавьяат хуульч цол хэргэмтэй нэгэн эрхэм шүүгч хүүгийнхээ хамт АТГ-т шалгуулж эхэллээ. Энэ хүн өнөө хэр нь шүүх, өмгөөллийн байгууллагад зэрэг харьяалагддаг юм байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.