Өнөөдөр “Орчлон” сургуулийн зүүн урд талын уулзварыг хаана

 

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хоме плаза-2 худалдааны төвийн зүүн талын замын өргөтгөлийн ажлыг хийж байгаатай холбогдуулан “Орчлон” сургуулийн зүүн урд талын уулзвараас Шангрилагийн уулзвар хүртэлх хөдөлгөөнийг 2019 оны есдүгээр сарын 29-ны 19.00 цагаас 2019 оны есдүгээр сарын 30-ны 06.00 цаг хүртэл хэсэгчлэн хаана. Иймд тус замаар зорчих иргэд та бүхэн замын хөдөлгөөний тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн автозамын хөгжлийн газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.