СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-09-29

“Босоо хөх Монгол”-ынхон тэргүүнээ суллахыг шаардаж мэдээлэл хийнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

 

Тус ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг нь “Босоо хөх Монгол"-ын Баянгол дүүргийн салбарын залуус маань биеэ бусдад үнэлж байсан трансжендер хүнийг барьж ярилцлага авлаа. Эд нар гадуур биеэ үнэлчихээд, согтуу зарим нэг үйлчлүүлэгчдээ дээрэмддэг. Мөн бичлэг хийгээд гэр бүлд нь хэлнэ гэж шантаажилдаг юм байна. Мөн цаашлаад Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд муугаар нөлөөлж халдварт өвчин тараахаас өгсүүлээд бусдыг садар самуунд уруу татаж, хөвгүүд залуусыг гаж буруу чиг хандлагатай болгох зэрэг их хор хөнөөлтэй хүмүүс учир, бид цаашдаа муусайн нийгмийн хог шаарнуудыг хэлж байгаад янзлаад өгнөө. Илчилж ил гаргана” хэмээн мэдэгдэж транжендерүүдийн уулзалтын зургийн хамт олон нийтийн сүлжээнд оруулж байв. Энэхүү үйлдэлтэй нь холбогдуулан энэ сарын 25-ны өдөр цагдаагийн алба хаагчид  “Босоо хөх монгол” НҮТББ-ын тэргүүн Г.Ганхуягийг дайчлан баривчилсан юм.  

Ташрамд хэлэхэд Монголын Залуучуудын холбоо нь “Босоо хөх монгол” НҮТББ-ын тэргүүн Г.Ганхуягийг 2018 оны “Бүтээгч улстөрч залуу”-гаар тодруулж өргөмжлөл гардуулж байсан билээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.