Дижитал банкны үйлчилгээгээр тэргүүлэгч Голомт банк “ICT Expo 2019” үзэсгэлэнд оролцож байна

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “ICT-Expo” үзэсгэлэн энэ сарын 27,28,29-ний өдрүүдэд Мишээл экспо төвд эхэллээ.

Үзэсгэлэнг Засгийн газрын тохируулагч агентлаг – Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас 13 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн үзэсгэлэнд төр, хувийн хэвшлийн 50 орчим байгууллага бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна. 

5320fc TLG 5692 x974
9c5c66 TLG 5681 x974
0d783e TLG 5695 x974
228477 TLG 5711 x974

Цаг минутаар хувьсан өөрчлөгдөж буй хүн төрөлхтний амьдралын хэв маягт тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны уялдаа холбоотой шууд хамааралтай. Иймд төрийн болон хувийн байгууллагууд дижитал хөгжил рүү хамтдаа шилжих нь чухал юм. 

Голомт банк нь төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилготой мэдээлэл солилцооны “Хур”, нэвтрэлт танилтын “Дан” системийг хувийн хэвшлийн байгууллагуудаас үйлчилгээндээ анхлан нэвтрүүлж, 2018 оноос дижитал банкны үйлчилгээг иргэд, харилцагчдадаа хүргэж эхэлсэн бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнд дижитал банк болон дижитал хэтэвч, NFC карт зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.