Нигери: Хүчирхийлэлд өртөж байсан 500 орчим эрэгтэй, хүүхдийг суллажээ

 

Африкийн Нигери улсын Кадуна хотод барьцаалагдаж биеийн болоод бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан 500 орчим насанд хүрсэн эрэгтэй, насанд хүрээгүй хөвгүүдийг сулласан тухай цагдаагийн газраас мэдээлжээ.

Уг байшинд сэжиг бүхий үйл ажиллагаа явагдаж байгаа мэдээллээр цагдаагийн тусгай ажиллагаа явуулсан байна. Цагдаагийн ахмад Аль Жангагийн ярьснаар хүүхдүүд, эрчүүдийг боолчилж, тамлан зовоох газар байсан гэжээ.

 

 108995180 whatsappimage2019 09 27at09

 

Барьцаанаас суллагдсан хүмүүс хүндээр гэмтэж бэртсэн ба хоол ундгүй өлсөж үхэхэд ойрхон байсан гэв. Зарим нь олон жилийн турш энд хоригджээ. Гаднаас нь харахад исламын шашны сургууль мэт боловч тэднийг барьж хүлэн, хүчирхийлж байсан гэв.

 

 108998297 whatsappimage2019 09 27at09

 

Гэрчүүдийн ярьснаар төрөл төрөгсөд нь тэднийг энд авчирж өгчээ. Исламын шашны сургууль олон байдаг ч тэдгээрийн зарим нь энэ мэтчилэн хууль бус үйл ажиллагаа явуулж, гудамжинд гуйлга гуйлгах зэргээр тамлан зовоож шийтгэдэг аж.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.