Жаахан хүүхдүүд онгоцны аль хэсэгт суух вэ?

 

Олон цагийн нислэгийн үеэр бага насны хүүхдүүд тавгүйрхэж орилж чарлан, уйлах нь зарим зорчигчдын хувьд байж болох асуудал ч цөөнгүй нь ундууцаж бухимдаж эхэлдэг. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд

Хэрэв зорчигчид бага насны хүүхдийн орилоон, уйлаанаас зугтаж байвал “хүүхэд” гэсэн тэмдэгтэй суудлуудаас хол суудал захиалахад болох юм. Онгоцны суудал дээр тавьсан уг тэмдэг нь 0-2 настай хүүхдүүдийг илэрхийлж байгаа ажээ. Бага насны хүүхдээс төвөгшөөдөг зоригчдын хувьд 10 болон түүнээс дээш цагийн нислэгт бага насны хүүхдүүд хаана сууж байгааг мэдэх нь таатай санагдах болсон байна.

 

 108970265 capture

 

Харин зарим иргэд зорчигчдыг тэвчээртэй байхыг уриалжээ. Хэрэв танд хүүхдийн чимээ шуугиан үнэхээр төвөгтэй санагдаж байвал чихэвчээ зүүхэд л хангалттай хэмээн зөвлөсөн байна.

Японы нислэгийн компанийн зүгээс суудал дээр тэмдэглэсэн “хүүхэд” гэсэн тэмдэглэгээ нь баталгаатай бус урьдчилсан захиалга тул нислэгийн үед өөрчлөгдөж болзошгүй гэдгийг зорчигчдад нэмж анхааруулжээ. Тус компани эцэг эхчүүдэд зориулсан хүүхдийн тэргийг үнэгүй хэрэглүүлдэг байна. Мөн Emirates, Gulf Air компаниуд гэр бүлд ээлтэй нислэгийн компаниудын жагсаалтад дээгүүр бичигджээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.