Франц улсын Ерөнхийлөгч асан Жак Ширак 86 насандаа таалал төгслөө

 

Франц улсын Ерөнхийлөгч асан Жак Ширак 86 насандаа таалал төгссөн тухай эх сурвалжууд мэдээлжээ. Түүний хүргэн AFP агентлагт мэдээлснээр Жак Ширак пүрэв гарагийн өглөө гэр бүлийнхнийхээ дунд тайван нойрссон гэжээ.

Тэрээр хоёр удаа Ерөнхий сайдаар ажиллаж, Ерөнхийлөгчийн албан тушаалд улиран сонгогдож байсан төдийгүй Франц улсыг Европын Холбооны мөнгөн тэмдэгтийг ашигладаг болгосон хүн юм. Ширакийг үе үеийн төрийн тэргүүнүүдээс ард түмний хайр хүндлэлийг хамгийн их хүлээсэн эрхэм хэмээн нэрлэжээ. Гэвч Ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээлгэж өгснөөс хойш хээл хахуулийн хэрэгт холбогдож байсан юм.

Өнөөгийн Ерөнхийлөгч Эммануэль Макрон агуу франц эр бурхны оронд хальсанд эмгэнэл илэрхийлжээ. Үндэсний Ассамблейд минутын турш дуугаа хурааж хүндлэл үзүүлсэн байна.

 

http%3A%2F%2Fcom

 

Ирэх долоо хоногийн даваа гарагт Парисын Saint-Sulpice сүмд олон нийт Ерөнхийлөгч агсныг алсын замд нь үдэж, улс орон даяар гашуудал зарлах юм байна. Пүрэв гарагийн шөнө алдарт Эффелийн цамхаг Парис хотын экс хотын даргаар ажиллаж байсан Ширакын таалал төгссөн явдалд эмгэнэл илэрхийлж хоёр цаг орчим гэрлээ унтраажээ.

 

000 1KK93S

 

Жак Ширак нь 1932 онд банкны менежерийн гэрт мэндэлжээ. Харвардын их сургуулийг төгсөж, 1995-2007 оны хооронд Францын төрийг хамгийн удаан барьсан хоёр дахь Ерөнхийлөгч болжээ. Улс төрөөс холдсоноос хойш эрүүл мэндийн байдал нь муудсаар, 2014 онд олон нийтийн арга хэмжээнд оролцох боломжгүй болсон гэж түүний эхнэр, Франц улсын экс тэргүүн хатагтай Бернадетт мэдэгдэж байсан билээ.

 

Эх сурвалж: www.bbc.com  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.