СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-09-26

Турк руу шууд нислэг үйлдэх боломжтой боллоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

 

Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хооронд байгуулагдсан Агаарын харилцааны хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах талаарх хоёр талт ажлын хэсгийн уулзалт хоёр өдөр үргэлжилсний эцэст амжилттай болж санамж бичгийг өнөөдөр үзэглэлээ.

Ингэснээр .

Одоогийн байдлаар зөвхөн Туркийн талаас “Туркиш эйрлайн” авиа компани 7 хоногт 3 удаагийн давтамжтай, 500 суудлын хязгаартайгаар Станбул-Бишкек-Улаанбаатар гэсэн дундын зогсолттой маршрутаар, давуу эрхтэй нислэг үйлдэж байгаа юм.

1995 онд байгуулагдсан Агаарын харилцааны хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар хоёр талт уулзалтууд удаа дараа хийгдэж байсан ч өнөөдрийг хүртэл амжилтгүй болж байсан. Тэгвэл энэ удаа хоёр улсын Засгийн газрын төлөөлөл,.

, Европ чиглэл рүү нисэхэд цаг хугацаа хэмнэх болон аялалын үнэ хямдрах зэрэг олон гарц нээгдэх юм. Санамж бичгийг хоёр талд нот бичгээр солилцсоноор хэрэгжиж эхэлнэ.

Агаарын харилцааны хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах хоёр талт уулзалтад Монголын талаас ЗТХЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга, Ажлын хэсгийн ахлагч Д.Мягмарсүрэн, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн тэргүүтэй төлөөлөгчид, Туркийн талаас тус улсын Иргэний нисэхийн удирдах байгууллагын Ерөнхий захирал, ноён Бахри Кесиси тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.