ВИДЕО: ДАШТ-ний үеэр гар утастайгаа дэвжээнд гарч ирж барилдлаа

 

Жүдо бөхийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.

1EDF8850 1569400150 1569400151 01 01

Өнөөдөр нэгэн сонирхолтой барилдаан болж өнгөрлөө. Охидын -52кг жинд тэмцээнийг зохион байгуулагч эзэн орон болох Казахстаны Саткиналиева Аяана Тажикстаны бөхтэй барилдахдаа дэвжээн дээр гар утастайгаа гарч ирсэн байлаа. Барилдааны явцад түүний жудогигоос гар утас нь унасан ба дэвжээний шүүгч ялалтыг шууд Тажикстаны бөхөд өглөө.

Хэдийгээр залуу бөх ч гэлээ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд улсаа төлөөлөн оролцож буй тамирчны хувьд тун болчимгүй алдаа байлаа. 

Өнөөдрийн медалийн төлөөх барилдаан 18:00 цагт эхэлнэ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.