Эмийн бүртгэлд бүртгэгдээгүй тураах бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхааруулж байна

 

Манай улсын зах зээл дээр олон төрлийн тураах бүтээгдэхүүн борлуулагдаж байгаа ч биологийн идэвхт бүтээгдэхүүнийг зарахаар бол заавал Монгол улсын эм/биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлд бүртгүүлэх ёстой байдаг.

Тэгвэл эмэгтэйчүүдийн дунд эрчимтэй тураах, байгалийн гаралтай гэгддэг “Л-Карнитин 360”, “Л-Карнитин 360 оригинал” бүтээгдэхүүн нь гарал үүсэл нь тодорхойгүй, эмийн бүртгэлд бүртгэгдээгүй борлуулж байгааг МХЕГ-аас илрүүлжээ.

Тухайлбал, , Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7.2 дахь заалтын дагуу арга хэмжээ тооцжээ.

17522659 182662685575267 849022373107008396 n1

Иймд иргэд, аж ахуйн нэгжүүд эм импортлох тусгай зөвшөөрөлгүй байгууллагаас чанарын баталгаажилтгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн авч борлуулахгүй байх, .

Аливаа биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдан авахаар бол Монгол улсын эм/биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэл бүртгэгдсэн эсэхийг энд дарж лавлан харж болно.

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.