СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-09-26

Хятадын хэвлэл: Асашёорюү Дагвадорж Ерөнхийлөгч болохыг хүсдэг

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

 

Хятадын www.qq.com сайтад Асашёорюү Д.Дагвадорж аваргын тухай нэгэн сонирхолтой нийтлэл нийтлэгджээ.

Уг нийтлэлд их аварга Д.Дагвадоржийг хэрхэн сумоч болж, эр бяраар богино хугацаанд сумогийн ноён оргилд хүрсэн болон АСА группийг байгуулан амжилттай бизнес эрхэлж яваа талаар нь дэлгэрэнгүй өгүүлсэн байна.

Нийтлэлд Асашёорюүгийн Японы телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо "Трамп ерөнхийлөгч болоод байхад би яагаад болохгүй гэж?" гэсэн утгатай ярилцлага өгснийг онцлон тэмдэглэсэн нь олны анхаарлыг татжээ. ТВ нэвтрүүлэгт ярьсан тэрхүү яриаг тус сайт онцлон дурдаад, “Монголчуудын үндэсний баатар, алдарч сумоч улс төрд идэвхитэй оролцдог тэрээр хэзээ нэгэн цагт Монгол улсын Ерөнхийлөгч болох нь боломжгүй зүйл биш. Учир нь одоогийн Монгол улсын Ерөнхийлөгч бөхийн спортын тамирчин байсан хүн” гэж хэмээн бичсэн байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.