ВИДЕО: М.Анхцэцэг дэлхийн хошой медальтан боллоо
Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Тайланд улсын Паттаяа хотноо энэ өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Дэлхийн 105 орны 734 тамирчин өрсөлдөж буй энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаас үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор таван тамирчин өрсөлдөж байгаа юм.
Өчигдөр -81кг жинд М.Анхцэцэг дэлхийгээс хүрэл медаль хүртэхийн сацуу огцом өргөлтөөр 110кг, түлхэлттэй өргөлтөөр 127кг өргөж Монгол улсын гурван дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Тэрээр үрийн зулай үнэрлэн нялх биетэй байгаа хэдий ч жин өгсөн дэлхийд дахин нэрээ, монгол улсынхаа нэрийг дуудууллаа. Дэлхийг өргөх тэнхээтэй М.Анхцэцэгтээ баяр хүргэе.
Үндэсний шигшээ багийн тамирчид маань Тайланд улсаас АНУ-ын Сан Франциско хотыг зорих аж. Амжилтын дээдийг хүсэн ерөөж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.