СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хятад хамаатнууд өөр хоорондоо хоёр долоо хоногт 23 удаа гэрлэжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Хятадын Зежиан мужийн Лишуй хотын иргэд хувийн байр, байшингүй бол 40 м кв талбай бүхий орон сууц олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Үнэгүй сууцтай болох гэсэн нэг овгийн 11 хамаатан хоёр долоо хоногийн дотор 23 удаа хуурамчаар гэрлэсэн луйврын хэрэг гарсан байна.

Орон нутгийн эх сурвалжийн мэдээлснээр Пан гэгч эрэгтэй залилангийн хэргийг санаачилжээ. Удалгүй бусад төрөл төрөгсөд нь хэрэгт татагдсанаар Пан эгчтэйгээ, бэр эгчтэйгээ, Паны аав төрсөн ээжтэйгээ болон бусад хамаатнуудтайгаа хуурамчаар гэрлэлтээ бүртгүүлжээ.

Ингэснээр тэд хөнгөлөлттэй орон сууц олгох хөтөлбөрт оршин суугаа болон шилжин ирсэн иргэдийг хамруулж буй тосгонд бүртгэлтэй болж хөтөлбөрт хамрагдсан байна. Хуурамчаар гэр бүл болсон 11 хамаатныг саатуулж дөрвийг нь хорьж, үлдсэн иргэдийг батлан даалтанд сулласан байна.

Хятадын Төрийн зөвлөл 2011 онд дэд бүтцийг хөгжүүлж хөдөө орон нутгийг хотжуулах төсөл хөтөлбөрийн хүрээнд шилжин суурьшиж буй иргэдэд туслах, тэднийг дэмжих үйл ажиллагаа явуулах чиглэл гарган баталсан юм.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.