Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов

 

Шүүх хуралдааны эхэнд яллагдагч Ц.Сандуйн өмгөөлөгч Г.Мөнхбат Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд оролцож байгаа тул урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2019 оны аравдугаар сарын 07-ний өдрийн 10:00 цагт хүртэл хойшлуулсан байна.

Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлээд байгаа билээ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.