СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-09-26

ЦЭЦ мэднэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Нэгэн өрөөнд өрнөсөн яриа Төрийн ордонд хүчээ авчээ. Ээлжит сонгуулийн хугацаа дөхсөн учраас гишүүд ч нэр дэвших квотоо алдчих вий гэхээс болгоомжлон чих зөөлөнтэй байгаа. УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах тухай асуудалд 44 гишүүн гарын үсэг зурсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл гишүүдийн тоо хараахан 51 хүрээгүй ч уг асуудлыг хэлэлцэхэд хүндрэл гарчээ. Парламент хугацаанаасаа өмнө тарах шийдвэр гаргалаа гэхэд уг асуудал Үндсэн хуулийн цэц дээр очоод унана. Учир нь, одоо мөрдөгдөж байгаа Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигч төрийн албан хаагч бол зургаан сарын өмнө үүрэгт ажлаа өгсөн байх заалт бий. Энэ заалтаас болоод ээлжит бус сонгууль болохгүй нь. 2020 оны сонгуульд нэр дэвших сонирхолтой төрийн албан хаагч энэ оныг дуустал ажиллаад ажлаа хүлээлгэж өгөх гэж байсан болно.

Гэтэл түүнээс өмнө ээлжит бус сонгууль зарлан явуулбал тэд өрсөлдөөний гадна үлдэх нь мэдээж. Энэ нь Сонгуулийн болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байгаа учир ээлжит бус сонгууль бараг болохгүй гэх байр суурийг судлаачид хэлж байна. Цаашлаад уг асуудал Үндсэн хуулийн цэц дээр очих болчихоод байгаа юм. 

Тухайлбал, МУИС-ийн багш, судлаач О.Мөнхсайхан “УИХ тарах шаардлага, үндэслэл хууль зүйн талаасаа алга. Гишүүдийн ёс зүйтэй холбоотойгоор энэ парламентын нэр хүнд уналаа гэдэг. Гэхдээ үе үеийн парламент өндөр нэр хүндтэй байдаггүй. Бусад улсын парламент ч шүүмжлэлд өртөж байдаг. УИХ-ын нэр хүндийг санаатайгаар унагаж, үүний цаана парламентын засаглалд итгэх иргэдийн итгэлийг сулруулах зорилготой зүйлүүд ч ажиглагдаж байна. Нэр хүнд муу байна гээд УИХ тарах нь утгагүй” гэсэн юм.

Энэ нь явсаар өнөөдрийн талцал намчирхлын урьдач шалтгаан болсон гэхэд хилсдэхгүй.

. Шинэ парламент Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн тогтоол гаргах үүрэг хүлээнэ. Гэхдээ, тэр үед чухам ямар асуудал үүсэх нь тодорхойгүй. Энэ УИХ нэмэлт, өөрчлөлтийн талаар 3-4 жил ярьж хэлэлцэж ойлголцол үүссэн учраас эхлүүлсэн ажлаа дуусгах буюу дагаж гарах хуулиудаа ч өөрсдөө шийдэх нь чухал гэдгийг судлаачид хэлж байна.

Тэгвэл энэ талаарх гишүүдийн байр суурийг хүргэж байна.

ДЭМСЭН ГИШҮҮД:

Ж.Батзандан: Гарын үсэг зурахад бэлэн. Эрх баригчид ажлаа хийж чадахгүй байгаа учраас тарах нь зүйтэй.

Л.Болд: Парламентыг тарааж ээлжит бус сонгууль явуулахыг дэмжиж байна.

О.Баасанхүү: Гарын үсгийн тоо 51 хүрвэл дэмжиж гарын үсгээ зурна.

М.Билэгт: Гарын үсгээ зурсан.

Ж.Бат-эрдэнэ: Дэмжиж гарын үсгээ зурсан.

Б.Батзориг: Дэмжинэ

Х.Болорчулуун: УИХ хугацаанаасаа өмнө тарахыг дэмжинэ.

Ц.Гарамжав: Гарын үсгээ зурсан.

Г.Занданшатар: Ийм хувилбар байхыг үгүйсгэхгүй.

Х.Нямбаатар: Дэмжинэ.

Л.Оюун-эрдэнэ: Дэмжинэ.

Н.Оюундарь: Дэмжиж гарын үсгээ зурсан.

М.Оюунчимэг: Дэмжинэ. л.энхболд: Дэмжиж гарын үсгээ зурсан.

О.Содбилэг: Дэмжиж гарын үсгээ зурсан.

Н.Цэрэнбат: Дэмжиж гарын үсгээ зурсан.

Н.Учрал: Дэмжинэ.

Ө.Энхтүвшин: Дэмжинэ.

Б.Энх-Амгалан: Би дэмжиж гарын үсгээ зурсан.

ДЭМЖЭЭГҮЙ ГИШҮҮД:

С.Бямбацогт: Дэмжихгүй байгаа.

Д.Лүндээжанцан: Одоогоор надад ийм бичиг орж ирээгүй байна. Шийдвэрээ гаргаагүй байгаа.

Ц.Мөнх-Оргил: Дэмжихгүй.

Ж.Мөнхбат: УИХ-ыг хугацаанаас өмнө өөрсдөө санаачилгаараа тарах талаар би өмнө нь гарын үсэг цуглуулж байсан. Миний энэ байр суурь хэвээрээ.

Д.Хаянхярваа: Дэмжихгүй, энэ бол парламентын дархлаанд халдсан хэрэг.

Д.Тогтохсүрэн: Улс төрийн нөхцөл байдлыг харна

Д.Сарангэрэл: Бодолцож үзнэ

Г.Тэмүүлэн: Дэмжихгүй.

А.Ундраа: Дэмжихгүй

Ч.Улаан: Дэмжихгүй

Ч.Хүрэлбаатар: Гарын үсэг зураагүй байгаа.

Д.Эрдэнэбат: Гишүүдийн тоо 51 хүрсний дараа гарын үсэг зурна

С.Батзаяа

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.