“Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн-2019" үзэсгэлэн худалдаа нээгдлээ

 

Иргэдэд мах, хүнсний ногоо, цагаан идээг бөөний үнээр, дундын дамжлаг нэмэгдэлгүй худалдан авах боломж олгох зорилгоор  “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн -2019” үзэсгэлэн худалдааг өнөөдөр Лавай худалдааны төвд эхлүүллээ. 

Үзэсгэлэн худалдааны зорилго нь 21 аймгийн  хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, хоршоод, аж ахуйн нэгж,  малчдын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд гарал үүсэл нь баталгаажсан, эрүүл чанарын шаардлага хангасан, дундын дамжлага нэмэгдэлгүй мах, цагаан идээ, хүнсний ногоог иргэдийн хэрэгцээнд нийлүүлэх юм.

. Цаашид уг үзэсгэлэн худалдааг 10, 11-р сард  үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байна. Үзэсгэлэн худалдааг давтамжтайгаар зохион байгуулснаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл бий болох эрсдэлийг багасгах, эрэлт, нийлүүлэлтийг тогтворжуулах зэрэг ач холбогдолтой гэж үзэж байна.

IMG 00531

IMG 0093

аймгуудынхаа онцлог бүтээгдэхүүнээр энэ удаагийн үзэсгэлэнд оролцож байгаа юм. 

IMG 0065

Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ:

  • Хонь 6500₮-7000₮
  • Үхэр 8500₮-9000₮
  • Адуу 7200₮-7600₮
  • Цөцгий -9000-12000₮
  • Ааруул 1кг 16000₮
  • Өрөм - 7000₮
  • Шимийн архи – 6000₮
  • Зөөхий – 4000₮
  • Төмс 800₮
  • Байцаа 1000₮
  • Бууцай 1000₮
  • Брокли 4000₮
  • Лууван 1000-2500₮
  • Манжин  1000₮
  • Сонгино  2500₮
  • Үрэл жимс 8000₮
  • Анис 8000₮
  • Чацаргана 8000₮
  • Нэрс 8000₮
  • Даршилсан огурцы 3000-6000₮
  • Даршилсан сармис 8000-25000₮

IMG 0050

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.