Монт Бланкын мөс нурж магадгүй

 

Альпийн нурууны ноён оргил, Европ тивийн хамгийн өндөр уул Монт Бланкын мөст сарьдаг нурж болзошгүй гэдгийг шинжээчид анхааруулжээ. Үүний дараагаас Италийн эрх баригчид ноён оргил руу гарах замуудыг хааж, уулан дээрх урц майхангуудыг нүүлгэн шилжүүлсэн байна.

Монт Бланкын салбар уулсын нэг Грандес Жорассес оргилд байрлах Планпинче мөсөн гол тасарч унах аюултай болжээ.

Орон нутгийн эрх баригчдын зүгээс дэлхийн цаг уурын дулаарал уул нуруудын бүтэц, байрлалыг өөрчилж байна гэж үзжээ. Монт Бланкын ноён оргил нийт 11 салбар уулсын оргил бүхий Итали, Францын нутаг дэвсгэрийг дамнан орших сүрлэг нуруу юм. Жил бүр олон мянган жуулчин ирдэг.

Тиймээс Итали улсын нутаг дэвсгэрээр дамжин ноён оргилд гарах замыг хаасан байна. Мөс нурж ирэхэд оршин суугчид болоод аялал жуулчлалын бүсэд аюул учруулахгүй боловч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлжээ.

 

133243

 

Эх сурвалж: www.bbc.com

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.