LIVE: Д.Тогтохсүрэн: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал ард нийтийн санал асуулга явуулахгүй

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Ерөнхийлөгчийн хоригийн үндэслэлийг хэр бодитой гэж харж байгаа вэ?

-Хоёр асуудлаар хориг тавьсан юм байна. Нэгд, ард нийтийн санал асуулга, хоёрт, хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ерөнхийлөгч хууль хэлбэртэй биш гэж үзээд байгаа юм. Санаачилсан цагаас нь л ярьсан. Энэ угаасаа хууль хэлбэртэй байж болохгүй юм. Нэмэлт өөрчлөлтөөрөө явах ёстой юм.

Хоригийг хүлээж авбал УИХ-ын тогтоол хүчингүй болно. Өөрөөр хэлбэл, Ард нийтийн санал асуулга явуулахгүй. Шууд ҮХНӨ-ийн 3-р хэлэлцүүлэгт орно.

-Зүйл заалт бүрийг ерөнхийлөгчтэй зөвшилцөх хэрэг гарна гэж зарим хуульчид үзээд байна?

-Тийм юм байхгүй. Хууль баталдаг үндсэн субъект нь УИХ. Тийм учраас Их хурал өөрөө батална. Харин 3-р хэлэлцүүлэгт шилжсэн тохиолдолд зүйл заалт бүрээр нь хэлэлцэнэ. 35 заалт бүрээр 57 гишүүний ирцтэйгээр хэлэлцэж батлах ёстой.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.