Жүжигчний амжилтаа орхиж, хааны угсааг сонгосон Меган Мэрклийн урьд өмнө харагдаагүй зургууд

 

Америкийн Лос Анжелест төрж өссөн ирээдүйтэй залуу жүжигчдийн нэг Меган Мэркл Их Британийн ханхүү Харритай танилцсан цагаасаа хойш жүжигчний замналаа орхиж гэр бүл зохион хатан хаан Элизабетийн удамд бүл нэмсэн билээ. Британийн хатан хааны удамд бүл нэмсэн цагаасаа хойш “Suits” телевизийн шоунд тоглохоос татгалзсан юм.

Тус шоунд Мэрклтэй хамт хайр сэтгэлийн холбоо үүсгэсэн дүрд тоглож байсан жүжигчин Патрик Адамс урьд өмнө олон нийтэд дэлгэж байгаагүй зургуудыг Инстаграм хуудсандаа нийтэлсэн байна. Тэд хоёр жилийн өмнө буюу 2017 он хүртэл “Suits” шоуны 1-7 дугаар улирлуудад хамтран тоглосон ба жүжигчин Адамс нь Майк Россын дүрийг бүтээдэг ажээ.

 

Capture11meghan markles former suits co star patrick j adams shares unseen candid snaps of the royal on set

 

Түүний нийтэлсэн зургуудын нэгт Сассексын гүнгийн авхай шалан дээр хэвтэж, богино банзалтай хөлөө дээш сойсон байдалтай харагдсан нь олны анхаарлыг татжээ.

 

Capture1

 

2017 оны 11 дүгээр сард Меган анх удаа ханхүү Харритай хамт хэвлэлийн хурал хийж долоон жилийн турш тасралтгүй гарсан шоуг орхих болсон гэдгээ албан ёсоор мэдэгдэж байсан юм. Энэ хооронд Меган нөхөр хүүхдийн хамт Өмнөд Африкт айлчилж байна.

 

694940094001 5808501937001 5808499915001 vs

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.